Support & Downloads

Quisque actraqum nunc no dolor sit ametaugue dolor. Lorem ipsum dolor sit amet, consyect etur adipiscing elit.

s f

Contact Info
198 West 21th Street, Suite 721
New York, NY 10010
[email protected]
+88 (0) 101 0000 000
Follow Us

Э.Наранмөнх

Вэбсайт хийх компаниа хэрхэн сонгох вэ

Таны бизнес өргөжин тэлж та улам олон хүмүүст өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулахаар вэбсайт хийлгэхээр болжээ. Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө та манай Вэбсайтаа хэрхэн нээх вэ? Вэбсайт амжилтгүй болох 5 шалтгаан нийтлэлүүдийг уншаарай.

Буруу компани сонгосоноосоо болж өөрийн цаг хугацаа мөнгөөрөө хохирч “хаширсан” хүмүүс маш их байдаг. Ийм асуудал тулгарсан хүмүүс дийлэнх нь  дараах шалтгаануудыг бидэнд хэлдэг.

  • Вэбсайт хийлгэсэн компани алга болсон
  • Вэбийн компани нь хүссэн хөгжүүлэлтийг нь хийх боломжгүй эсвэл хийхээс татгалзсан
  • Маш “завгүй” компани
  • Борлуулалтын дараа “хаягдсан”

Тэгвэл хэрхэн зөв компаниа сонгох вэ? Ямар ямар зүйлс дээр анхаарах хэрэгтэйг танд хүргэхийг хичээе. Мэдээж хийлгэх гэж байгаа вэбсайтын цар хүрээ, зорилт зорилго зэргээс хамааран өөр өөр шалгуур байх ч эдгээр зөвлөмжүүдийг та өөрийн шалгууртаа оруулаад үзээрэй.

1. Хайлтад илрэх илэрц

Зарим хүнд бид ийм зөвлөгөө өгдөг “Google -дээд эхний хэдтэй холбогд”. Магадгүй вэбсайт хийх салбарын түлхүүр үгүүдээр хайлтын илэрцийн эхэнд гарч ирэх нь бусад салбараас хамгийн хэцүү нь байх. Хайлтын систем мэргэжлийн компаниудын хувьд хайлтад дээгүүр гарч ирнэ гэдэг нэг төрлийн ур чадварын илэрхийлэл ч гэж ойлгож болох талтай. Өмнө нь хүмүүс шар ном болон салбарын сэтгүүл ном товихмолоос тухайн бизнесийн талаар мэддэг байсан бол өнөөдөр хайлтын системд байхгүй бол таны бизнес байхгүйтэй адил болсон.

2. Морио усалдаггүй загасчин

Зарим вэбийн компаниуд өөрийн сайтгүй мөртлөө вэбсайт хийх үйлчилгээ үзүүлдэг. Вэбсайт хийдэг компанийн хувьд хамгийн том нэрийн хуудас нь өөрийн вэб нь байдаг.  Өөрийнхөө сайтыг хийгээгүй компани өөр компанийн сайтыг яаж сайн хийх вэ дээ.

3. Хувь хүн VS Компани

Зарим хүмүүс вэбсайт хийдэг найз нөхөд, хувь хүмүүсээр хийлгэх нь цөөнгүй. Магадгүй та танилынхаа санал болгосон, эсвэл хямд үнэ санал болгосоноос болон хувь хүнээр хийлгэхээр сонгож болох юм. Чадварлаг хувь хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ таны бизнесийн өсөлт хэрэгцээ шаардлагыг нэг хүн дангаар тогтмол хангаж чадах дээр та өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөрэй. Нөгөөтэйгүүр та эрсдэл багатай, урт удаан хугацааны бизнесийн харилцаа, туршлага мэдлэгийг мэргэжлийн компаниас л “хүлээх” боломжтой.

4. Ижил төрлийн ажлын гүйцэтгэл

Зарим тохиолдолд сайн компанийг хайхаас илүү, сайн хийсэн ажлыг нь олж түүгээр нь компанийг нь хайх нь зөв сонголт болдог. Танай компанийн үйл ажиллагаатай төстэй эсвэл илүү компанийн цахим хуудсыг хийсэн туршлагыг харах хэрэгтэй. Энэ нь маш их цаг, мөнгийг хэмнэхээс гадна таны тооцоолоогүй байсан боломжуудыг танд санал болгохоос гадна “сонирхогчдын” гэж хэлж болох энгийн алдаануудыг гаргахгүй байх талтай.

5. Гол хүмүүсийн туршлага

Аливаа компанийн амжилттай ажиллагаанд боловсон хүчин голлох үүрэгтэй. Та компанийн талаар судалж байгаа бол гол баг хамт олныг нь мөн давхар судлан мэдэж аваарай.

6. Борлуулалтын дараах үйлчилгээ

Вэбсайт хийх нь нэг хэрэг, түүнийг амжилттай ажиллуулах нь магадгүй хийхтэйгээ дүйцэхүйц хэмжээний чухал ажил. Таны сонгосон компани танд сайтаа хийж дууссаны дараа ямархуу үйлчилгээ үзүүлэх, мөн сайтаа хэрхэн ажиллуулах тал дээр зөвлөгөө тусламж, сургалтын үйлчилгээ үзүүлэх чадамжтай байх нь таны хувьд нэг сумаар 2 туулай буудсантай адил давуу талтай.

7. Туршлага

Сонгохоор судлаж байгаа компанийнхаа зах зээл дээр хэр удаан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, ямар ямар томоохон ажлууд амжилттай гүйцэтгэсэн, ямар чиглэлээр илүү дагнаж мэргэшсэн зэргийг нь харах нь зүйтэй.

8. Санал болгож буй платформ

Таны вэбсайтыг хийхэд танд ямар технологийн шийдэл, платформ болон давуу талыг санал болгон зөвлөж байгааг харах хэрэгтэй. Орчинд үед вэб сайт нь ганцхан танилцуулга төдий биш тухайн байгууллагын маркетинг боруулалтыг тодорхой түвшинд автоматжуулж бусад олон төрлийн системтэй холбогдон ажилладаг болсон.

Post a Comment