Support & Downloads

Quisque actraqum nunc no dolor sit ametaugue dolor. Lorem ipsum dolor sit amet, consyect etur adipiscing elit.

s f

Contact Info
198 West 21th Street, Suite 721
New York, NY 10010
[email protected]
+88 (0) 101 0000 000
Follow Us

Э.Наранмөнх

Домэйн нэр сошиал хаягуудаа хэрхэн зөв сонгох вэ?

Бизнес эрхлэгчдийн дунд хамгийн эхэнд тулгардаг асуудлуудын нэг бол домэйн нэр болон сошиал хаягуудаа сонгох байдаг. Мэдээж бүгдэд таалагдах нэгдсэн жор байхгүй учир бидэнд тулгарсан түгээмэл тохиолдлуудыг нэгтгэн танд зөвлөгөө болгож хүргэж байна. 

1. .mn домэйн нэр үү .com сонгох уу? 

Домэйн нэр бол таны бизнесийн онлайн хаяг гэж ойлгож болно. (www.greensoft.mn) Бизнесийг төлөөлөхөөс гадна мөн имэйл хаяган дээр домэйн нэр ([email protected]) давхар харагддаг. Ийм учраас домэйн нэрээ хүнд хоногшихуйц, хэт урт биш, “албан ёсны” байхаар сонгох хэрэгтэй. Домэйн нэрний талаар бидний бичсэн нийтлэлийг мөн уншаарай. 

.MN домэйн нэр

.mn домэйн нэрний хувьд country code top-level domain (ccTLD) буюу Монгол улсын төлөөлсөн цорын ганц домэйн нэрний өргөтгөл юм. Тийм учраас дэлхий даяар .mn нэрээр төгссөн бол таны бизнесийг “Монгол улсынх” гэж ойлгодог. 

Мөн хайлтын системд Монголоос хайж байгаа буюу www.google.mn ашиглан хайлт хийж байгаа бол .mn домэйн нэрийг илүү түлхүү харуулдаг. 

Америкаас google.com дээрх хайлт


Монголоос google.mn дээрх хайлт


Мөн .mn домэйн нэрний хэрэглэгчдийн тоо цөөхөн учир таны хайсан нэр байх магадлал их юм. 

.COM домэйн нэр

Дэлхий дээрх хамгийн их хэрэглэгчтэй анхны зориулалт нь commercial, нэг ёсондоо “main” TLD for domain юм. Үнийн хувьд .MN домэйн нэрээс хямд. Сул тал нь маш их хэрэглэгчидтэй тул таны хайсан нэр байхгүй байх магадлалтай. Эсвэл давтагдаагүй маш урт домэйн нэрүүд л үлдсэн байдаг. 

2. Сошиал сайтуудын нэр сонголт

Хэрэглэгчиддээ илүү хүрэх, харилцахын тулд сошиал сайтуудыг ашигладаг. Монголд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа сошиал сайтуудаас дурдвал Facebook, Twitter, Youtube, Linkedin. (Та Facebook орчинд чөлөөтэй ажиллаж сурмаар байвал манай Фэйсбүүк орчинд бизнесээ удирдах нь сургалтыг давхар сонирхоорой)  Эдгээр сошиал сайтууд дээр бизнесээрээ өөрийн профайл аа үүсгэх боломжтой байдаг ба үүсгэхдээ хамгийн гол анхаарах зүйл нь сошиал хаяг буюу танай бизнесийн профайлын URL хаяг байдаг. 

Манай компанийн хувьд Facebook дээр https://www.facebook.com/greensoftmn, Twitter дээр https://twitter.com/greensoftmn буюу /greensoftmn гэж авсан. 

Сошиал хаягууд дээр хамгийн түрүүнд анхаарах зүйл бол таны сонгосон нэр бүх сошиал хаягууд дээр НЭГ НЭРЭЭР байх хэрэгтэй. Учир нь энэ нэр нь таны маркетингийн материалууд буюу брошур, нэрийн хуудас, вэбсайт, танилцуулга, гадаах самбар, реклам дээр “хэвлэгддэг” учир жигд харагдах хэрэгтэй юм. 

Та өөрийн сонгосон нэрээ боломжтой эсэхийг шалгахыг хүсвэл дараах сайтаар орж шалгаарай. https://namechk.com/

Post a Comment