Support & Downloads

Quisque actraqum nunc no dolor sit ametaugue dolor. Lorem ipsum dolor sit amet, consyect etur adipiscing elit.

s f

Contact Info
198 West 21th Street, Suite 721
New York, NY 10010
[email protected]
+88 (0) 101 0000 000
Follow Us

Э.Наранмөнх

Монгол улсад онлайн худалдаа хөгжихөд шийдэх ёстой 4 зүйл

Дэлхий даяар онлайнаар хийгдэж байгаа худалдан авалт, хэрэглэгчдийн тоо, дүн тоо баримтууд тогтмол өсөлттэй байдаг. Харин Монгол улсад онлайн худалдааг хөгжүүлэхэд өнөөдрийн байдлаар тулгарч байгаа хүндрэлүүдийг өөрийн зүгээс тодорхойлон хүргэж байна.

ҮНЭ

Монгол улс өөрөө үйлдвэрлэгч орон биш, хэрэглэгч орон гэхэд буруудахгүй. Дийлэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирдэг. Харин үйлдвэрлэгч орнуудад онлайн худалдаа нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэх борлуулах боломжыг олгож байна. Америкт бодит дэлгүүр ажиллуулах нь онлайн дэлгүүр ажиллуулахаас илүү зардалтай байдаг. Учир нь байрны түрээс, худалдагчийн зардал гэх мэт. Тийм учраас онлайн дэлгүүр нь илүү хямд үнээр бараагаа хэрэглэгчид хүргэх боломжыг олгодог.

Харин Монголд дээрх бараа хэрэглэгчид хүрэхийн тулд гааль, тээвэр, ашиг зэргээ нэмээд (хэдийгээр албан ёсны дистрибютер ч гэсэн) гадны онлайн дэлгүүрийн үнэтэй өрсөлдөхөд хэцүү болдог.

БАРААНЫ СОНГОЛТ

Онлайн худалдааны бас нэг хойш татаж байгаа зүйл нь хэрэглэгчид очих барааны сонголтууд. Хэрэглэгч олон төрлийн бараанаас өнгө загвар, үнэ чанар гээд олон шалгуураар өөртоо тохирсон бараагаа сонгохыг хүсдэг. Харин монголд тэр сонголтуудыг хараахан өгч чадахааргүй байна.

БАТАЛГААТАЙ ПЛАТФОРМ

Хэрэглэгч Amazon, Ebay, Taobao, Alibaba зэрэг итгэлтэй платформоос худалдан авалтаа хийхээс эргэлздэггүй. Учир нь эдгээр платформууд бараа бүтээгдэхүүний чанарыг, мөн хэрэглэгчдийн эрсдлийг хаах олон төрлийн шалгуур, даатгалын системтэй байдаг учраас бараа үйлчилгээний чанарт болон мөнгөө алдах эрсдлээс төдийлөн айдаггүй.

Харин Монголд өнөөдөр энэ орон зайг эзлэхээр олон платформууд ажиллаж байна. Хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлд давамгайлсан платформ одоогоор гарч ирээгүй л байна.

НАЙДВАРТАЙ ХҮРГЭЛТ

Онлайн худалдаанд хамгийн чухал хэсгийн нэг бол хүргэлтийн асуудал. Одоогоор монголд шуудан, хаягжилт хангалттай сайн хөгжөөгүй байдал нь хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой саад болж байгаа ч газар нутгийн хүрээ жижиг учир хүргэлт хийх нь төдийлөн хүндрэл багатай байна.

Хотын төвөөр хүргэлтийг амжилттай шийдвэрлэж байгаа бизнес үйлчилгээнүүдийн жишээ нь хоол хүргэлт (пицца) байна. Харын хотын зах, болон хөдөө орон нутагт хүргэлтийн үйлчилгээ бага байгаа нь шинэ хэрэглэгч олж авахад хүндрэл үүсгэж байна.

Post a Comment