Support & Downloads

Quisque actraqum nunc no dolor sit ametaugue dolor. Lorem ipsum dolor sit amet, consyect etur adipiscing elit.

s f

Contact Info
198 West 21th Street, Suite 721
New York, NY 10010
[email protected]
+88 (0) 101 0000 000
Follow Us

Э.Наранмөнх

Вэбсайтын хоцрогдсон шаардлагууд

Хэрэглэгчийн хүсэлт хэрэгцээ, нийлүүлэгчийн шинэ санаачлага зах зээлийн хөгжлийг тодорхойлон шинэ шатанд хүргэдэг. Тухайн цаг үедээ хүмүүсийн хувьд хэрэгцээтэй үр өгөөжтэй байсан зүйлс цаг хугацааны эрхээр шинэчлэгдэн өөр шинэ боломжуудад зайгаа тавьж өгсөн. 

Гэсэн хэдий ч зарим нэг захиаглагчдтай уулзаж байхад зарим нэг хоцрогдсон хүсэлтүүд бидний дунд амьдарсаар л байгааг бид өдөр тутамдаа хардаг. Тэдгээр хүсэлтүүдээс та бүхэнд онцгой хэдийг толилуулж байна. 

Нэг. Вэбсайт дээр цаг, валютын ханш, цаг агаар тавих

Зарим нэг онцгойгийн онцгой үед л хэрэг болох уу гэхээс одоо хүмүүс цаг, цаг агаар харах гэж танай сайтруу хандах цаг үе нэгэнтээ ард хоцорсон. Хүн бүр гар утас, бугуйн цагаараа дээрх мэдээллийг авах боломжтой болсон энэ үед танай сайтаас цаг агаар харах уу гэдэг талаар та дахин нэг бодоод үзээрэй. Харин та эдгээр зүйлсийг байрлуулах зайн дээрээ өөрийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, эсвэл утас, имэйл зэрэг холбоо барих мэдээллүүдээ тод томруун түлхүү байршуулах нь цаг агаараас хэд дахин илүү ач холбогдолтой байх боловуу гэдэг дээр надтай олон мэргэжилтэн санал нэг байна гэж итгэж байна.

Хоёр. Статик vs Динамик сайт

Статик сайт эсвэл динамик сайт хэдээр хийх үү гэж гэж асууж байгаа асуулт нь таныг өөрийг чинь вэбсайтын одооны чиг хандлагаас хэр холдсон бэ гэдгийг тань бүрэн илтгэж байгаа юм. Одоо сайтын хувьд хийгдэх арга барил нь статик динамик гэхээсээ илүү өөр зүйл дээр ач холбогдол өгдөг болсон. Сайтыг хуучны хэллэгээр статик буюу агуулга өөрчлөх шинэчлэх боломжгүй байдлаар хийх нь өнөөдөр динамик сайт хийхээс ч илүү зардал, өртөгтэй болох юм. Учир нь энэ статик агуулгыг шинэчлэх нь магадгүй яг дахин шинээр хийж байгаатай адил хэмжээний цаг ч зарцуулагдах боломжтой бөгөөд хийлгэж байгаа хүндээ болон хийж байгаа хүндээ ч маш цаг авсан төвөгтэй ажил болдог. Иймээс статик динамик сайт гэж асууж байгаа хүмүүст манай салбарын компани, мэргэжилтнүүд ч гэсэн зөв ойлголтыг нь өгөх нь зүйтэй.

Гурав. Сайт дээрээ баннер тавьж мөнгө олох

Зарим хүмүүс бизнестээ зориулсан сайт хийлгэчихээд дээр нь бусад газрын ганц 2 баннер тавимаар байна гэсэн хүсэлт ирүүлдэг. Урьд нь хэсэгхэн хугацаанд вэбсайтаар мөнгө олох боломжуудын нэг нь баннер сурталчилгааны арга байсан. Харин одоо бол баннер тавиад мөнгө олдог сайтууд маш ховор. Зөвхөн баннер сурталчилгааныхаа мөнгөөр редакцаа ажиллуулж байгаа мэдээний сайт ч монголд өнөөдөр ховор… за бараг байхгүй гээд хэлэхэд ч буруудахгүй болов уу. Хүний сайтын сурталчилгааг өөрийн сайт дээрээ зай гаргаж байршуулахын оронд өөрийнхөө үйлчилгээ бүтээгдэхүүнээ сурталчилах нь үр өгөөжийн хувьд хавьгүй илүү гэдэгт итгээрэй. Одоо баннерийн гэхээсээ илүү “Audience”-н эрин үед бид амьдарч байна. Audience -н талаар болон энэ нь вэбсайттай яаж холбогдож байгаа талаар дараа тусдаа нийтлэлээр та бүхэнд хүргэх болно.

Дөрөв. Орохоор дуу явуулах, цас оруулах гэх мэт хэрэглэгчид төвөгтэй шаардлагууд

Хүмүүс өнөөдөр маш олон сувгаар мэдээлэл авдаг, мэдээллийн хэрэгслүүд ч маш олон болсон. Үүнээс улбаалаад хүмүүс хэрэглэгч өөртөө хэрэгтэй мэдээлэл авах сувгуудаа илүү сонгож үздэг авдаг мөн тийм төрлийн мэдээлэл хүлээдэг. Гэтэл хэрэгтэй зөвлөгөө, эсвэл үйлчилгээний үнийн санал авах гэж байтал өөдөөс нь дуу явах нь зочилж буй хүндээ маш хэрэгцээгүйн дээр сайтын чинь нээгдэх хурд, нөгөө хүний дата зэрэгт хэн хэндээ ашиггүй ач холбогдолгүй үйлдэл болж үлддэг. Гэвч энэ дуу явуулах санаа нь ихэвчлэн захиалагчийн өөрт таалагдсан дуугаа явуулах хүсэл байдаг. Мөн цас оруулах, орохоор энэ нь ингэж эргэж хөдлөөд, ойж буугаад гарч ирэх гэх мэт үзэж байгаа хүндээ ч, хийж байгаа хүндээ ч төвөгтэй үйлдлүүдийг бусад агуулгаасаа тусгайлан ач холбогдол өгөн захиалдаг.

Тав. Хандалтын мэдээллийг ил харуулах

Орохоор өдөр тутмын хандалтын мэдээллээ ил харагдуулах хүсэлтийг зарим хүмүүс гаргадаг. Та нар анзаарсан бол ихэнх төрийн байгууллагын сайт дээр байж харагддаг. Тэр нь ихэвчлэн нэг хуучинсаг даргынх нь сайтруугаа хүн орж байгаа эсэхийг амархаан ороод харах хүсэл байдаг. Бизнесийн хувьд сайтын хандалт маш их чухал мэдээлэл бөгөөд харин ил байх ёстой мэдээлэл үү гэвэл үгүй. Сайтын хандалт гэдэг маркетингийн компанит ажлын хувьд хамгийн чухал суур мэдээлэл болж байдаг. Энэ мэдээллээ өрөөл бусдад, ялангуяа өрсөлдөгчиддөө нээлттэй тавьж өгнө гэдэг бол хамгийн муу шийдэл. 

Хүн эмчид хандан өвчнөө үзүүлж байхдаа намайг тэгж эмчил, гашуун эм өгвөл уухгүй шүү гэж хэлдэггүй, эмчийн мэдлэг чадвар, туршлага чадварт бүрэн итгэж өгсөн заавар зөвлөгөөг нь яс дагаж өвчнөө эдгээдэг. Хүнд бизнест нь тохирох сайн цахим хуудас хийнэ гэдэг нь мөн адил олон жилийн уйгагүй хөдөлмөр, туршлага, стандарт, судалгааны үр дүнд бий болдог зүйл. Та вэбсайт үзэж хэрэглэдэг нь вэбсайт хийж чадна, сайн вэбсайтыг мэднэ гэсэн үг биш юм. 

Эмчийнхээ зөвлөгөөг дагаж байгаарай. 

Post a Comment